Хийн хоолой дэлбэрч харанхуй болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 22

Дамаск хотын ойролцоох хийн хоолойг босогчид дэлбэлсний улмаас хотын цахилгаан станц түлшгүй болон Сирийн нийслэлд гэрэл тасарчээ гэж РИА «Новости» мэдээлэв. «Дамаскийн олон улсын нисэх буудлаас таван км-ийн зайтай Дейр-Али, районд хоолойг дэлбэлсэн байна. Хотын гэрэл тасарсан нь хоолой шатаж байгаа гал хотын олон хэсгээс харагдаж байна» гэж эх сурвалж дамжуулжээ. Хоолойн дэлбэрэлтийг мөрдөн шалгаж байгаа ба сарын өмнө бас нэг ийм хэрэг гарч Дамаскт гэрэл бүрэн тасарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top