Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цасан шуургатай

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 22

Өнөөдөр ес эхэлж хүйтний эрч чангарахыг ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. 22-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд баруун болон төвийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хугацааны эхээр Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус,өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 24-нөөс хүйтний эрч чангарна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top