Махны цэвэрлэх цех ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

ШШГЕГ-ын  харьяа "Газар ивээл" УТҮГ-т "Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах" цех ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Цехийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийг түшиглэн байгуулж байгаа бөгөөд "Газар ивээл" УТҮГ 15 сая төгрөгийн дотоод эх үүсвэрээс санхүүжүүлэн байгуулжээ. Зах зээлээс худалдан авдаг хорих ангийн албан хаагчдын болон ялтан, сэжигтний хоол хүнсний мах, махан бүтээгдэхүүнийг дахин цэвэрлэж ангилан эрүүл ахуйн

болон чанарын стандартад нийцүүлэн зориулалтын сав баглаа боодолтойгоор хорих анги, салбар нэгжүүдэд нийлүүлэх гэнэ. Уг цех өдөрт 0.8-1 тонн хүртэл савлагаатай мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, эхний ээлжинд туршилтийн зорилгоор хотын бүсийн хорих ангиудыг  хангахаар төлөвлөөд байгаа гэсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top