МУИС Калифорнийн Их сургуультай хамтран ажиллахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

Ирэх онд  Монгол Улсын Их сургууль болон АНУ-ын Калифорнийн Их Сургууль хамтран нарны эрчим хүчний технологийн судалгаа хийхээр болжээ.

Гэрээний дагуу МУИС-ын Химийн факультет 100 кВт-ын  нарны зай хураагуурыг оюутны хотхондоо  суулгах юм. Энэ төхөөрөмжийг Калифорнийн Их сургуулийн профессор, нарны эрчим хүчний мэргэжилтэн Роланд  Уинстон зохион бүтээсэн бөгөөд  МУИС-ийн инженерийн факультетынхан суулгаж, хяналт, үнэлгээ хийх юм.

“Энэхүү нарны эрчим хүч хураагуур машин нь бүрхэг, манантай нөхцөлд ч сайн ажиллах хүчин чадалтай учир бид их найдлага тавьж байгаа” хэмээн Уинстон хэлжээ.

Үүнтэй төстэй арилжааны бус нарны эрчим хүчний технологийг Калифорнийн Их Сургуулиас гадна Индиана мужийн “Purdue University” болон   Чикагогийн Хий, Технологийн Институтэд ашиглаж  байгаа юм.    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top