Шинэ оны өмнөх хошин жиргээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

Хошин шог, содон сонин үйл явдал олон, жиргээчид түүхий эдийн нөөц сайтай, хэлэх үг ихтэй байна. Хөнгөхөн хөгжилтэй, инээдэм наргиатай жиргээ твиттерээр дүүрэн. Тэднээс заримыг нь ишлэн, товч тайлбар хавсаргав.

Ж.Батзанданг ах нь дагаад байсан юм болов уу?
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийг нь тагнуулынхан мөрдөж мөшгөөд, машин тэргийг нь дагаж яваад байгаа тухай мэдэгдэж бөөн шуугиан тариад байтал төрсөн ах нь мөн энэ байгууллагын нэр барьж танхайран, яг л “Төөрсөөр төрөлдөө” гэдэг үг таарахаар хувь заяаны шоглоом болж орхив. “Тагнуул дагаад байна гэсэн чинь ах нь араас нь явж байсан юм болов уу?” гэж МАН-ын гишүүн О.Содбилэг жиргэн даапаалжээ. Ж.Батзандан гишүүнд энд тэндгүй л тагнуул харагдаад маш хэцүү байхад ах нь хүртэл аятайхан иргэнлэг байдлаар танхайрчихгүй тагнуулын нэр барьж дөвчигнөн дүүгээ бүр чка горимд шилжүүлэв. Кино үзлээ. Тагнуул! Сонин уншлаа. Тагнуул! Ах дүүтэйгээ уулзлаа. Тагнуул! Ресторанд хоол идлээ. Тагнуул! Эргээд харахад араас нь дүүрэн машин. Урагшаа харахад зориуд түгжирсэн бөөн тагнуултай машин.

...илүү ихийг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top