”ЕСС” ХХК-ны барилгад гал гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

Өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 10, зөрчлийн 6 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраасан байна. Тухайлбал,  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаагийн 1 дүгээр гудамж Шинээр баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад “ЕСС” ХХК-ны 4 дүгээр барилгын газар доорхи давхарт дулааны шугамын дулаалга шатаж байсныг 0:40 цаг ажиллан, 3,5 тонн ус, 27,65 литр шатахуун зарцуулан унтраасан. Утаажилтын бүсээс  нэг иргэнийг гаргасан байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top