Гаалийн Ерөнхий Газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид олон улсаас Монгол Улсад зорчин ирж явсан эрсдэл бүхий зорчигчдын бие болон ачаа тээшинд эрсдлийн судалгаанд үндэслэсэн гаалийн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллалаа.
Дээрх ажиллагааны үр дүнд уржигдар Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор Монгол улсын иргэн Д нь Москва-Бээжин чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр ОХУ-аас зорчин, Монгол улс хилээр нэвтрэхдээ өөрийн авч яваа цүнх болон хувцас хэрэглэл, бээлийндээ 7.26 мм-ийн хийн гар буу 1 ширхэг, хийн бууны цэнэглэгч газан баллон 9 ширхэгийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар мэргэжлийн ур чадвар гарган илрүүллээ.
Хийн гар буу болон түүний цэнэглэгч газан баллон нь нэг бүрийн тусгай хэрэгсэлд хамаарах бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөл авсан ААНБ гаалийн хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалттай бөгөөд одоо тус хэргийг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байна.

Сэтгэгдэл ( 4 )
Яасан тэнэг хогнууд вэ? Энэ чинь спорт шдээ
Хийн буу бол спорт хэрэгсэл, нээх аймар юм илрүүлцэн юм шиг хуцахаа болино уу.
7.62мм ийн хийн гар буу гэж байхгүй шүү дээ. Хийн бууг дэлхийн аль ч улсад галт зэвсэг гэж тооцдоггүй, 18с дээш настай л бол хэн ч ямар ч тусгай зѳвшѳѳрѳлгүй авч болдог.
гаалийн хилээр буу нэвтрүүлэх зөвшөөрлийн талаар тодорхой мэдээлэл байвал зүгээр байна.