Малайзын эмч нар талийгаач эмэгтэйн задлангийн дүрс бичлэгийг устгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

 

Харь оронд амиа алдсан монголчуудын хэрэг тэгсхийгээд замхарсан олон тохиолдол байдаг. Хамгийн сүүлд Малайз улсад хүний наймаа гэх тодотголтойгоор амиа алдсан цэл залуухан бүсгүйн хэрэг олны сэтгэлийг сэртхийлгээд байгаа. Түүнийг эрхтэний наймааны золиос болсон эсэхийг мэдэхээр мэргэжлийн шинжээчдийн баг тус улсыг зориод байгаа билээ.

Газар дээр хэргийн байдалтай очиж танилцсан хүмүүс талийгаачийн цогцост зөвшөөрөлгүй задлан хийсэн гэдгийг нотлож байна. Энэ Малайзын цагдаагийн газар бидэнд худлаа мэдээлэл өгсөн гэсэн үг юм. Задлан хийсэн эмчээс нь  дүрс бичлэгийг үзэх хүсэлт тавихад тодорхой хэмжээний мөнгө төлж байж Гадаад хэргийн яамнаас ав гэсэн хариу өгчээ. Мөн дүрс бичлэг шаардлага хангаагүй учир бид устгасан гэжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй, мөрдөн байцаалт дуусаагүй байхад талийгаачийн үхлийн шалтгааныг хэлэхгүй хэмээн цааргалаж байгаа тухай “Өдрийн сонин”-д нийтэлжээ.

Бехраны эмнэлэгт задлан хийсэн бөгөөд бөгөөд тус эмнэлэгтэй шилжүүлэлгүй хадгалж байж. Ийнхүү дүрс бичлэг зэрэг хөдлөшгүй баримтыг устгасан нь уг хэргийн цаана ямар нэг юм байна гэдгийг нотолж буй хэрэг юм. Ямартай ч задлан хийсэн эмч бүх эрхтэн нь бүрэн гэдэг хариуг ар гэрийнхэнд нь өгсөн байна.

Талийгаач 165 см өндөртэй, боомилж амиа егүүтгэсэн гээд байгаа төмөр нь ердөө 90 см аж. Ингэхээр бас нэг эргэлзээ төрнө. Мөн бүсгүйг бусдад харгислуулж амиа алдсан гэж ах нь дүгнэж байгаа аж. Тодруулбал талийгаачийн хоёр хөлний ар талын булчин дээр хадаас эсвэл ямар нэг үзүүртэй зүйлээр цохисон бололтой гурав, гурван нүх байж. Хэргийн газар шар өнгийн бариултай хайч байсан нь гарыг нь хутгаар биш хайчаар битүү зүссэн байх гэсэн таамаг түрүүлж байгаа аж. Хэрэгтнүүд талийгаачийг амиа егүүтгэсэн мэт харагдуулахын тулд хүзүүгээр нь уяа, өвдөг сөхрүүлэхээр араас нь үзүүртэй юмаар хатгаж цохисон байж болох аж. Эрүүнийх нь доод талд боомилсон гэх мөр үлдэж цус хурсан байсан бөгөөд тэд яргалсныхаа дараагаар амиа хорлосон мэт харагдуулах гэж оролдсоны шинж.

Ямартай ч монгол хүнийг хилийн чанадад эзэнгүй мэт ийнхүү амь насанд нь халддаг байдал дахиж битгий гараасаа, тэд араас нэхэх төр, гэр бүл байдаг. Мөн Монголын цагдаагийн байгууллага хүнийхээ амийг нэхэж хэрэгтэнд хариуцлага хүлээлгэж чаддаг гэдгийг хараасай хэмээн тэд Малайзыг зорьсон. Одоогоор ах нь миний дүүгийн эд эрхтэнг бүтэн гэсэн тиймээс 49 хоногоос нь өмнө дахиж зүсэж зовоолгүй чандарлая, тэгэхгүй бол сүнс нь төрлөө олохгүй төөрдөг юм гэнэ лээ хэмээж байгаа аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.35.231) 2025 оны 03 сарын 13

за даа аав нь ч ээж нь ч хүүхдүүдээ харж чадахгүй нэг бол өөр айлын хүүхдүүдэд охиноо хэдэн цагаар нь яргалуулан зодуулж алуулдаг эсвэл надыг энд алах гээд бна гээд ээж ааваасаа гуйгаад бхад одоо яахав гээд сууж байдаг ийм төр буюу ээж аав юм даа 3 хан сая ....яана даа өр зүсэгдээд байх юм олигархууд буяны ажил сайн хийвэл ч болохгүй асуудлаа дотроо хувааж аваад шийдээч гадаадад гарч өвөлжиж байна гэх юм эгч ах нарыг чинь гадна дотны зэрлэгүүд алаад дууслаа

1  |  0
B(88.152.215.176) 2025 оны 03 сарын 13

Yamar zambaraagui uls ve, hogiltei gej bodoj bsan, hogiin uls bna shd, olon ulsiin shuuhed bolon malaiziin deed shuuhed gomdol gargaj malaiziinh ni hevleld medeelelh heregtei,..Iimerhuu zambaraagui uls ru bitgii yavtsgaa zaluus mini, araas chin hootsoldoh uls oron gej bhgui, ed erhteng chin avaad alaad daraa ni amia horloson bolgoh yum bna shu!! Anhaartsgaa!!

1  |  0
Budo(103.26.194.132) 2025 оны 03 сарын 13

Haltar malaizuud muugaa uznee

1  |  0
Зочин(202.179.15.87) 2025 оны 03 сарын 13

Чехэд ч бас хүний наймаа байдаг.

1  |  0
зочин(182.160.39.53) 2025 оны 03 сарын 13

ар гэрийнхэнд нь хэцүү байгаа ч эд эрхтэнгийн нь авсан байвал эд нарыг ингээд хаяад амиа хорлосон болгож болохгүй ээ, ахин нягтлаж задлан хийлгэсэн нь дээр байхаа

1  |  0
zochin(202.179.26.179) 2025 оны 03 сарын 13

Arai ch dee tor zasag mini ard tvmniihee toloo jaahan ch gesen ym hiigech dee eniig ingeed orhoj bolohgvi olon ulsiin shvvhed handah heregt tor ard irgenee hvn gj vzehgvi bolohoor gadniihan ingej handaj bgaa shteee

1  |  0
zochin(66.87.78.142) 2025 оны 03 сарын 13

Mongoliin zanalt daisan uls mon yum.

1  |  0
Zochin(182.160.19.149) 2025 оны 03 сарын 13

Malaiziin elchin saidiin yamiig shataa!malaiz hun taaraldval shuud zod er emgui malaizchuudiig alah heregtei

1  |  0
arail(202.170.69.194) 2025 оны 03 сарын 13

mongold tor gej algoo unendee araichdee

1  |  0
zochin(103.26.194.18) 2025 оны 03 сарын 13

Harin tiin ene bol uneheer gunigtai yum aa. Olon ulsiin shuuhed handmaar bna daa.

1  |  0
Зочин(203.194.114.44) 2025 оны 03 сарын 13

Задлангийн бичлэгийг устгана гэж байж болохгүй зүйл.Монгол улсыг улс үндэсээр нь доромжилж байна.Олон улсын шүүхэд хандах хэрэгтэй.Монгол улсын иргэн хүний наймааны золиос болсон байна.Монгол улсын төр болон монгол үндэстэнг доромжилсон байдал гаргаж байна Малайзчууд

1  |  0
Top