Манай улсын иргэн Малайз улсад учир битүүлгээр нас бараад байгаа. Чухам юунаас болж нас барсаныг олж тогтоохоор ар гэрийнхэн болон Хууль зүйн яам, Гадаад консулын газраас ажлын хэсэг томилогдоод явсан билээ. Ар гэрийнхэн нь Малайзын талынхантай уулзасны эцэст тус улсад байх хугацаагаа богиносгож, талийгаачийг эх оронд нь амар тайван нойрсуулах ажлыг яаравчилхаар болсон байна. Иймд тус улсын нэгэн буяны үйл ажиллагаа явуулдаг байгууллагаар талийгаачийн цогцсыг чандарлуулж, эх оронд нь авчрахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )