Тэтгэврийн нэмэгдлийг 2015 оны нэгдүгээр сараас олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 24

Монгол Улсын хэмжээнд 494800 иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтийг гаргасан байна. Тэдгээрийн 24 хувь нь тав хүртэлх жилээр, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой гэнэ. 1991-1994 онуудад дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд болон улсад 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрчүүдийг нас харгалзахгүйгээр тэтгэвэрт гаргаж байсан билээ. Энэ 41 мянган иргэний 82 хувийг эмэгтэйчүүд эзлэж байгаа бөгөөд тэдэнд ажилласан хугацааг нь нөхөн тооцох бүртгэл, судалгааны ажлыг ирэх оны хоёрдугаар сарын 01-нээс эхлүүлж, иргэн бүрээр ажилласан хугацааны нэмэгдлийг баталгаажуулалт хийсний дараа 2015 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн иргэдэд олгохоор болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Тэтгэвэр нэмсэн нэр зүүж 2016 оны сонгуульд АН ялалт байгуулах дахин гарч ирэх хороо одооноос найруулж байгаа юм биз дээ. Муусайн луйварчид

1  |  0
Top