Иргэдийн хүсэлтээр “Нарантуул” худалдааны төвийг шалгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 24

 Зах, Худалдааны төвүүд, тэр дундаа хүнсний зах нь эрүүл ахуй, халдвар хамгаалалын стандартыг өндөр төвшинд ханган ажиллах ёстой ч Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа зах худалдааны төвүүдийн ихэнх нь энэ стандартыг мөрдөж ажиллахгүй байгаа тухай иргэдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа гомдол ирдэг байна. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт "Нарантуул" олон улсын худалдааны төвийн авто зогсоол дээр ачааны авто машин зогсож түүнийг дагаад хүний ялгадас нь орчны бохирдуулж, хог хаягдал их үүсэж байна, шалгаж, арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдол иржээ. Иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар "Нарантуул" худалдааны төвийн өргөтгөлийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг хэсэг болон тэнд байрлах зочид буудал, худалдааны мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалж буй нийт 10 павилионы 26 иргэнийг хамруулан явуулжээ. Эрүүл ахуй, халдвар хамгаалалын хяналтын чиглэлээр хийсэн шалгалтад,   өргөтгөлийн хэсэгт байрлах автомашин зогсоол хөдөлгөөний нягтрал ихтэй, хүйтний улиралд автомашинаа шөнөжин халааж агаарын бохирдол үүсгэдэг, жолооч нар автомашинаа харж хонохдоо орчинд ил задгай бие засдаг, шээс шивтрийн эхүүн үнэртэй, үйл ажиллагааны явцад гарсан хог хаягдлыг тогтмол цэвэрлэж зайлуулдаггүй, орчны бохирдол ихтэй талбайд хүнсний бүтээгдэхүүн цуглуулж тээвэрлэдэг зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн аялал жуулчлалын чиглэлээр хяналт шалгалт хийхэд худалдааны төвийн өргөтгөлийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг талбайд  байрлах дэн буудал нь зочны өрөөний орны тоогоор зочиноо авдаггүй, нэг хүнд ногдох зай талбайгаас хэтрүүлж зочин авсан, зочны өрөөнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг зөрчилтэй байсан байна. Түүнчлэн  Буудлын өрөө тасалгааны өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, дотоод орчны агаар эвгүй үнэртэй, гадна орчны хог хаягдлыг цэвэрлээгүй байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт, шалгалт хийж хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн байна.  Дээрх зөрчлүүдийн арилгах, дотоод хяналтыг сайжруулж ажиллах талаар улсын байцаагчдын хамтарсан 8 заалт бүхий албан шаардлагыг Нарантуул худалдааны төвийн удирдлагад хүргүүлсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(119.40.101.150) 2025 оны 03 сарын 13

өргөтгөлийн цэвэрлэгч нар чарай бишээ дэндүү заваан шээс үнэртсэн л хог новшиндоо дарагдсан газар

1  |  0
иргэн (119.40.101.150) 2025 оны 03 сарын 13

сайхан самбуу яахавдээ нарантуулын удирдлагууд маш муу бна,алаг хувцас өмсчихсөн өч төчнөөн байцаагч байдаг биздээ

1  |  0
иргэн(119.40.101.150) 2025 оны 03 сарын 13

нарантуулын өргөтгөлийн цэвэрлэгч нар өөрсдөө пиво ууна цэвэрлэгээгээ хийхгүй маш заваан цэвэрлэгээ хийлгүүлдэг хүн ч гэсэн хариуцлагагүй хэдэн цэвэрлэгч нартайгаа адилхан хөдөөний жолооч нартайгаа таарсан баагийнууд байна лээ бага ч гэсэн цалин өгдөг л байлгүй тэд нарыгаа бүгдийг нь солих хэрэгтэй сэтгэлээсээ ажил хийдэг хүмүүс зөндөө байгаа ш дээ ажлын байрандаа архи уудаг авгай нараа халах хэрэгтэй нарантуулын удирдлагууд хариуцлагаа өндөржүүлэх цаг нь болсон шүү нөхдөө???? хараад байхад арай л дэндүү байна шүү монгол эмэгтэйчүүдийн цэвэр ичимтгий зан эрчүүдийнгүндүү гүй зан хаачиваа

1  |  0
ganaa(103.26.194.239) 2025 оны 03 сарын 13

Tiime.demjij bn.huduugiin teneg jolooch nariin tolgoid bi yaval busdad saad bolohgui baih ve gedgiig oilguulj uguh heregtei bn.

1  |  0
Top