Бананы мөөгөнцөр аюултай гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 24

Америкийн эрдэмтэд саяхан гадил жимсний үндсэнд халдвар тараадаг мөөгөнцөр агуулагдаж байгааг олж тогтоожээ. Тэд Ази, Америкт нийлүүлж байгаа жимсний аюулгүй байдал тулгамдсан асуудал болж байгааг сануулсан байна.  Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жимс нийлүүлэгч орнуудад хортон шавьж үүсэх таатай орчин бүрдэж байгаа гэнэ. Ийм шалтгаанаар шавьжийг устгах бодис хэрэглэхийг зөвшөөрчээ. Энэ нь мөөгөнцөр үүсч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болсон байна. Латин Америкийн орнуудад гадил жимсний модонд хортон шавьж үржих явдал түгээмэл болсон гэнэ. Өнгөрсөн сард дэлгүүрээс гадил худалдан авсан Их Британийн иргэний уутан дотроос хорт аалз гарч ирэн, иргэдийг сандаргаж байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top