Ихэнхи нутгаар цас орж, хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

 

2013 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:


Бүх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна. Оройдоо хүйтэрнэ.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2013 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:


26-нд баруун зүгийн нутгаар, 29-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28, 29-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч суларна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top