Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр мэндэлсэн дөрвөн ихэрт мэндчилгээ дэвшүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын түүхэнд анхных болж мэндэлсэн дөрвөн ихэр иргэндээ болон тэдний аав, ээжид өчигдөр мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ч.Баттулга, Э.Хандаа нарт,

Эрхэм хоёр дүүдээ энэхүү өлзийт сайн өдөр дөрвөн ихэр үрийнхээ зулайг үнэрлэж, амьдралынхаа алтан шар замын торгон магнайд баяр баясгалантай зогсч байгаад Монгол Улсын төрийн тэргүүн би туйлын их баяртай байна. Та хоёртоо баяр хүргэе.

Энэ хорвоод дөнгөж ирээд тарвалзан буй Монгол Улсын дөрвөн бяцхан иргэндээ эрүүл саруул, хурдан өсч бойжоод төр улсдаа нэртэй, түмэн олондоо тустай хүмүүс болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж

2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот, Төрийн ордон” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(202.70.42.34) 2025 оны 03 сарын 13

эрүүл энхийг хүсэн ерөөе монголын үрс маш олон болтгуй,,,

1  |  0
хх(103.9.91.146) 2025 оны 03 сарын 13

Ямар гоё юм бэ?? Төрөөс эрхбиш харж үзэх байлгүй дээ. 4-ийн 4 хүүхдийг тээж төрүүлнэ, өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй шүү.

1  |  0
Top