Шүүх эмнэлгийн шинжээчийг сэжигтний талд үйлчлэсэн гэж үзэн АТГ-т хандлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Өнгөрсөн сард 21 настай бүсгүй найз залуу болох Н.Алтанхүүгийн гарт хамарсалтайгаар амиа алдсан билээ. Сая талийгаач Б.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анх удаа мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр талийгаачийн гэр бүлийнхэн болон хүний эрхийн хуульч М.Ичинноров оролцсон юм. Талийгаач найз залуутайгаа долдугаар сараас хойш хамт амьдарч байсан аж.

Харин аав, ээж нь Баянхонгор аймгийн Загд суманд амьдардаг аж. Талийгаачийг найз залуудаа зодуулж нас барах үед нь аав, ээж нь хөдөө гэртээ байжээ. Харин найз залуудаа зодуулан хүнд гэмтэл аван ГССҮТ-д хүргэгдээд байхад нь ээжийнхэн нь эгч очсон юм байна.

Эгч н.Сүрэнхорлоо хэлэхдээ “Өнгөрсөн сарын 11-ний өглөө 09:00 цагт ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж очсон байсан. Дүү дээрээ яваад ороход бүх бие нь хөх няц болсон, харах аргагүй тийм байдалтай байсан.

Мөрний ар талд нь мохоо зүйлээр цохьсон байсан. Тухайн үед би дүүтэйгээ уулзана гэж бодож явсан. Гэтэл хүчилтөрөгчийн аппараттай, үг солих аргагүй байсан. Тэгээд холбогдох эмч н.Цэнд-Очир эмчтэй уулзахад энэ хүүхэд гадны нөлөөтэй орж ирсэн гэж хэлсэн.

Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлт гадны нөлөөгүй гэж гарсан. Тухайн үед талийгаачийг Н.Алтанхүүгийн эгч Н.Болормаа эмнэлэгт хүргэж өгсөн байсан. Миний дүүг ийм болтол нь зодсон байна, ороод хараач гэхэд тэр Н.Болормаа толгойгоо сэгсрээд уйлж байсан. Харин ээж нь тоох ч үгүй байсан” гэсэн юм.

Тухайн үед талийгаачийн эгч Н.Алтанхүүгийн үеэл эгч болох Н.Болормаагаас хэн зодсон бэ гэхэд найз нь зодсон гэж хэлж байжээ. Гэтэл яагаад шүүх эмнэлгийн дүгнэлт гадны нөлөөгүй гэж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Харин хуульч М.Ичинноров энэ хэрэг дээр стратегийн өмгөөлөл үзүүлэхээр болж хүчирхийллийн эсрэг тэмцэхээ мэдэгдсэн юм. Хууль М.Ичинноров  “Шүүх эмнэлгийн дүгнэлт буруу гарсан. Сэжигтэн Н.Алтанхүүгийн талд үйлчилсэн дүгнэлт гарсан. Талийгаач гадны нөлөөтэй, хүнд гэмтэл авч нас барсан байхад хүндэвтэр гэмтэл байна гэснийг эсэргүүцэж байна” гэсэн юм.

Шүүх шинжээчийн дүгнэлтэнд талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан нь Цөсний цоргоны үрэвсэл, элэгний үрэвсэлтэй гэж гарсан гэнэ. Үхлийн шалтгаан гадны нөлөөгүй гэж гарсан аж. Харин тухайн үед хагалгаа хийсэн н.Цэдэн-Иш эмчийн дүгнэлтээр цөс биеэр нь тархсан, маш их зодуулсан гэсэн хариуг ар гэрийнхэнд өгсөн байдаг. Мөн дүгнэлтэд биеийн гадна үүссэн цус хуралтыг дутуу бичсэн гэж ар гэрийнхэн нь үзэж байна.

Талийгаачийг хагалгаанд ороход авга эгч Оюун хамт орсон аж. Тэгэхэд нуруу болон ар хонгонд нь үүссэн цус хуралт өмнөх шарх сорив байна гэсэн хариуг эмч өгч байсан байна. Талийгаачийн гэр бүлийнхэн АТГ өргөдөл гаргаж байгаа аж. Учир нь Шүүх шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарыг сэжигтний ар гэрийнхэний нөлөөнд автсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Мөн хууль зүйн сайд Х.Тэмүүжинд “Энэ хэрэг дээр анхаарал хандуулж өгнө үү” хэмээн гомдол хүргүүлж байгаа юм байна.

Талийгаач охиныг шүүхийн шинжилгээг үнэн зөв гаргаж өгнө үү хэмээн дахин шинжээч эмч томилж өгөхийг мөн хүссэн байна.

 

Талийгаач миний ганц охин байсан

 

Энэ хэргийн талаар талийгаачийн аав Г.Бадралаас тодрууллаа.

-Талийгаач Б.Цэдэн-Иш танай хэд дэх хүүхэд вэ. Н.Алтанхүүгийн талаар хэр мэдэх вэ?

-Манайх хүү, охин хоёртой. Миний ганц охин ш дээ. Манай охин найз залуутай болсон гэж өмнө нь ярьж байсан. Гэхдээ нэг ч удаа уулзаж байгаагүй. Би найз залуутай нь утсаар ярьж байснаас дэлгэрэнгүй өөр юм мэдээгүй байсан. Н.Алтанхүүтэй хамт долдугаар сараас хойш хамт амьдарч байсан. Шууд хэлэхэд тэр Н.Алтанхүүгийн гарт л амиа алдсан.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт элэгний хор хавдартай гэж гарсан гэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд та хэрхэн хандаж байна вэ?

-Миний охин өмнө нь ганц удаа эмнэлэгт хэвтэж үзээгүй тийм охин байсан. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлт буруу гарсан байна. Энэ шүүх эмнэлгийн дүгнэлтийг эсэргүүцэж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр гадны нөлөөгүй гэж гарсан байна лээ. Найз залуудаа удаа дараа дарамтлуулж байсан гэдгийг нотлох найз нөхөд байгаа. Мөн Шүүх эмнэлгийн дүгнэлт гарах ёстой хугацаанаасаа хойшилсон. Дүгнэлт нь ажлын 14-21 хоногийн дотор гарах ёстой.  Гэтэл би хөдөө яваад 20 гаруй хоноод буцаад ирэхэд бас гараагүй байсан юунаас болж ингэж хойшилсоныг мэдэхгүй байна.

-Алтанхүүгийн ар гэрийнхнээс дарамт шахалт үзүүлж мөн өмгөөлөгчдийн баг ажиллуулж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?

Н.Алтанхүүгйин гэр бүлийнхэн өнөөдрийг хүртэл холбоо бариагүй. Миний цэцэг цэврүү шиг охиныг хүү нь хөнөөсөн байхад биднээс уучлалт гуйгаагүй. Үнэхээр хатуу сэтгэлтэй хүмүүс байна лээ.

Б.Анхаа

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.13.90) 2025 оны 03 сарын 13

энэ сайхан охин *тэнэг* ээжтэй хүүгийн гарт амиа өгөх ч гэж дээ. ээж хүн хүүхдээ яаж хүмүүжүүлсэн тэр чанар нь гарч байдаг. ээж хүн хүүхдэдэээ байнга зөвлөж байх ёстой манай монголын сайхан сургааль зөндөө байдаг даа. хайран сайхан охин. хүү нь хаана хэнтэй нөхөрлөж,хэний охинтой амьдарч байгааг мэдэхгүй байгаа ньямар эээ аав бэ гэдгийг л харуулж байна шүү дээ. шүүх эмнэлгийн хахуулчдыг шоронд хийж шонд хатаа. алтанхүүг аав ээж дүү нарынх нь хамт олны нүдэнд дээр цаазла

1  |  0
зочин(124.158.126.39) 2025 оны 03 сарын 13

энэ алуурчдын ээж эгч нар талийгаачийн ээжийн оронд өөрсдийгөө тавиад үзээсэй малайзад амь насаа алдсан охины тал дээр манай хууль хяналтынхан бас л муу ажилласан байна шүү дээ

1  |  0
зочин(124.158.126.39) 2025 оны 03 сарын 13

шүх сэргийлэх хэзээ шудрага байж сурах юм бол доо мөн эхнэрээ 4 цагын турш зодож амь насыг нь хохироосон Алтангэрэл гэгч сул чөлөөтэй явж байгааг салбарын сайд мэдэж байгаа болов уу Ичинноров өмгөөлөгчид амжилт хүсэе хүний мөсгүй алуурчдыг шүүх ч шаардлагагүй цаазалвал таарна?????????????????? ????????????

1  |  0
зочин(124.158.126.39) 2025 оны 03 сарын 13

хэлэх үг ч алга энэ сайхан охиноо араатаны гарт алсан ээжийг нь бодох тусам өр өвдөж байна

1  |  0
hi(103.26.194.21) 2025 оны 03 сарын 13

Bi bichij bsn shuu de aigui bol uuruu hana murguj yhsen gene dee gej. Tiim l um bolj. Iim ertnees yanzalj bn neg tom hynii nuluu bn da

1  |  0
Zochin(122.201.19.2) 2025 оны 03 сарын 13

Temuujin said aa? Ta yu bodoj bna ve.Ta ajlaa hiij chadaj bna uu? Ichmeer yum aa .

1  |  0
ЁО(103.26.194.103) 2025 оны 03 сарын 13

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН АВИЛГАЧДИЙГ ШОРОНД ХИЙ. ҮХЭСНИЙ ХОХЬ ҮХҮҮЛСНИЙ ХОНЖОО БОЛООД БАЙХДАА ЯАХАВ АЛТАНХҮҮ ГЭГЧ АЛУУРЧИНГ ОЛНЫ ӨМНӨ ЦААЦАЛ

1  |  0
Shudarga yos haana bn.(103.26.194.35) 2025 оны 03 сарын 13

Daravch daldaina bulavch bultaina geech bno do. Hvn chanaraa geesen malnuudad hatuu arga hemjee avch busdad n surgamj bolgovoos zohistoi.

1  |  0
Gutaj gutarch baina.(103.26.194.81) 2025 оны 03 сарын 13

Mungu erh medliin nuluund avtdag mongoliin shvvhiin shinjilgeenii tuviin shinjeech nar ichig ichig.Ene hergiin vnen zuviig olj togtoon buruutai etgeedvvded hatuu hariutslaga noogduulah heregtei.

1  |  0
Top