Хустайн амнаас хууль бусаар мод бэлтгэж байгаад баригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

СХД-ийн V хорооны иргэн 35 настай эрэгтэй улсын дугааргүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй хар өнгийн “Ниссан Лого” маркийн автомашинаар мод бэлтгэж байгаад баригджээ. Тодруулбал СХД-ийн 25 хорооны нутаг дэвсгэр болох Хустайн амнаас зөвшөөрлгүйгээр мод бэлтгэж байсан аж. Хулгайн эд мөрийн баримтаар модон иштэй сүх, гар хөрөөг хураан авч бэлтгэж байсан модыг битүүмжлээд байгаа аж. Уг хэргийг СХД-ийн II дугаар цагдаагийн хэлтэс дээр шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top