Он гараад архи зарах зөвшөөрөл олгохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт ортол архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байхаар НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоосон билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 4009 согтууруулах ундаа худалдан түүгээр үйлчилдэг цэг байсан аж. Тэгвэл тус газруудад холбогдох газрууд шалгалт хийж зарим газрын зөвшөөрлийг цуцалжээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг 670  цэгийг хаасан байна.
 
Түүнчлэн  НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас  "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлаас батлах  хүртэл" согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинээр олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Гэхдээ түр хугацаагаар тусгай зөвшөөрөл олгохгүй гэнэ.

Д.Сүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top