Эрүүл мэндийн яаман дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтыг энэ сарын 23-25-нд явуулна хэмээн зарласан ч дахиад хойшлуулжээ. Учир нь өнгөрсөн даваа гаригт Төрийн албаны зөвлөлөөс Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар зөвлөмж ирүүлсэн тул уг сонгон шалгаруулалтыг 2014 оны нэгдүгээр сард олон нийтэд нээлттэй зарлан зохион байгуулахаар шийдвэрлэлээ гэсэн тайлбар хийсэн байна.
Энэ албан тушаалд захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Энхбаяр, захирлаар гурван сар ажилласан, гавьяат эмч Л.Жамбалжав, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал асан Н.Батмагнай, тус төвийн захирлаар ажиллаж байсан, гавьяат эмч С.Отгонгэрэл нар нэрээ дэвшүүлсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Харин захирал асан С.Отгонгэрэл "Би захирлын сонгон шалгаруулалтад оролцохгүй. Эмчээрээ ажиллана" гэсэн хүсэлтийг салбарын яамандаа тавиад байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )