Эрдэнэтийг “Эрдэнэс МГЛ” хариуцна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Монгол, Оросын хамтарсан комиссын хуралдаанаар “Эрдэнэт” компанийн эзэмшлийн хувийг хэлэлцжээ. Хуралдаанаар Монголын эзэмшлийн хувийг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэх шийдвэр гаргасан гэж УУЯ-наас мэдээлэв.

Хувь шилжүүлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ойролцоох лицензийг “Эрдэнэс МГЛ”-д хүлээлгэсэн өгсөн байна. Эдгээр лицензий ашиглаж эхэлснээр “Эрдэнэт” үйлдвэр одоогийн хүчин чадлаараа цаашид 25-30 жил ажиллах боломжтой болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top