Бээжинд салют буудуулахыг хориглохоор болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 26

Хятадын Комминуст намын шийдвэрээр нийтийг хамарсан томоохон баяр наадмаар нийслэл Бээжин хотноо салют буудуулахыг хориглосон шийдвэрийг танилцуулсан тухай "Синьхуа" агентлаг мэдээллээ. Засгийн газраас уг шийдвэрээ экологийн асуудалтай холбон тайлбарласан байна. Салют буудуулах нь агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг гэж үзжээ. Мөн баярын үеэр салют буудуулснаас болж гал гарч амиа алдсан тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдэж байжээ. Өнгөрсөн жил гэхэд салютаас болж 20 иргэн амиа алдсан гэнэ.

Энэхүү "Салют буудуулахгүй" журмыг Хонконг, Шанхай хотуудад ирэх оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхлэх аж. Тавдугаар сард тус хотуудад олон улсын экспо арга хэмжээнүүд зохион байгуулж, нээлт хаалтын үеэр их хэмжээний салют буудуулдаг гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top