Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ний захирал Т.Ганболдод яллах дүгнэлт үйлджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 26

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ний ерөнхий захирал Т.Ганболд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон 2004 оны есдүгээр сард хүнд даацын автомашин худалдан авах тендерийн ялагчийг хууль бусаар шалгаруулсан.  Улмаар хуучин хүнд даацын 30 машин тус бүрийг нь 133 666 000 төгрөгөөр тооцон нийт 409 998 000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс  147 сая төгрөгөөр илүү өртөгөөр худалдан авч, төсөвт онц хэмжээний хохирол учруулсан юм.  Мөн албаны эрх мэдлээ урвуулан, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн ган бөмбөлөгийн бэлдэцийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д шууд нийлүүлэх бололцоотой байтал өөрийн үеэл дүү Д.Ирмүүний нэр дээр Гонконг улсад бүртгэгдсэн "Стандарт металс лимитед" гэх  компанитай их хэмжээний үнийн  дүн бүхий ган бөмбөгийн бэлдэц нийлүүлэх гэрээг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн дүрмийн 3.5 дугаар зүйлийн 3.5.8-з заасан заалтийг зөрчин тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулалгүйгээр 20 мянган тонн ган бөмбөлгийг  "Эрдэнэт" үйлдвэр ХХК-д нийлүүлж, гэрээний төлбөрийг "Стандарт металс лимитед" компаниар дамжуулан авч, гэрээний үнийн дүнгийн зөрүү ашиг олох 3.0 сая ам.долларыг завшсан байна. Уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bolj bna(182.160.6.167) 2013 оны 12 сарын 27

zov sh dee .ene noxor ix xurliin gishuun dembereliin xamaatan boloxooroo mon ch ix xamgaalagdag bsan odoo ch bas tegex bailgui dee.avgai ni gej oron garan xuuxen bna .manai shuuxiin baiguullaga ch dee.zadarsand ni bish yadarsand ni iluu erx darxaa xaruulax yum daa

0  |  0
Top