Ерөнхий сайдын төсвийн багцад тусгагдсан хөрөнгөнөөс ямар нэгэн тендер зарлалгүйгээр “Эх хэлний эзэд” хөтөлбөрт 293 сая төгрөг зарцуулах шийдвэр гаргасан гэх асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягыг АТГ-т шалгуулах хүсэлтийг гаргуулаад байсан. Энэ хэрэгт хувийн ашиг сонирхол, авилга хээл хахууль байсан эсэхийг АТГ шалгаж байгаа юм. Харин АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хяналт шалгалт хийсэн бөгөөд авилга аваагүй гэж үзсэн байна. Учир нь патентлагдсан бүтээлтэй холбоотой асуудал дээр заавал тендер зарлах мөн шууд гэрээ байгуулж холбогдох асуудлыг шийдэж болно гэсэн хуулийн заалтаар ЗГ асуудлыг шийдвэрлэсэн байна

Сэтгэгдэл ( 0 )