Б.Мөнгөнзул ДАШТ-ийг тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

Өсвөрийн шатарчдын Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын тамирчдаас охиндын найман насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул 7,5 оноотой хоёрдугаар байрт бичигдэж байна.

Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр өрөг үлдээд байна. 120 орны 1800 орчим өсвөрийн шилдэг тамирчид өрсөлдөж буй тус тэмцээний есдүгээр өргийн тоглолт өчигдөр боллоо. Монгол улсаас 39 тамирчин оролцож байгаагаас охидын найман насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул 7,5 оноотой хоёрдугаар байрт бичигдэж байна. Түүний хувьд 9-р өрөгт тэмцээнийг адил 7 оноотой тэргүүлж байсан БНХАУ-ын Ван Киантай тоглож, тэнцээ хийснээр 7,5 оноотой тэргүүлэгчийн байраа алдсангүй. 7,5 оноогоор Энэтхэгийн тамирчин тэргүүлж байгаа бол ОХУ-ын Мироненко Галина гуравдугаар байрт бичигдэж байна. Б.Мөнгөнзул адил 7,5 оноотой яваа ОХУ-ын тамирчин Миорненко Галинатай өнөөдөр 10-р өрөгт тоглохоор оноолт таарлаа. 9-р өрөгт Б.Мөнгөнзултай тэнцээ хийсэн БНХАУ-ын тамирчин Ван Киан тэргүүлж буй Энэтхэгийн тамирчинтай оноолт таараад байна.

Хөвгүүдийн найман насанд 9 өргийн дараа дөрөвдүгээр байрт бичигдэж байсан Г.Амартүвшин өчигдөр ялагдал хүлээснээр 6,5 оноотой 10-р байрт бичигдэж байна.

Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр өрөг  үлдсэн бөгөөд Монголын тамирчдаас охидын найман насанд “Хангарьд” спорт клубын тамирчин, 2013 оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт Бат-Эрдэнийн Мөнгөнзул медаль хүртэхэд тун ойрхон явна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(71.189.131.201) 2025 оны 03 сарын 13

bayr hyrgii mundag ohin bna amjilt husii chi chadna shuu ohin mini chamaar mongolchuud baharhaj baigaa hicheegeeree amjilt amjilt amjilt

1  |  0
Top