Прокурорт очсон хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдыг албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгон, тендер хууль бусаар сонгон шалгаруулж төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-аас шалгасан юм. Түүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт  шилжүүлсэн ч хяналтын прокурор С.Алимаа  хэрэгсэхгүй болгожээ.

Т.Ганболдыг 2007 онд хүнд даацын автомашин худалдан авах тендерийг хууль бусаар  шалгаруулсан, Дарханы төмөрлөгийн  үйлдвэрээс ган бөмбөлгийн бэлдцийг "Эрдэнэт" үйлдвэрт шууд нийлүүлэх боломжтой  байтал  үеэл дүү Д.Ирмүүний нэр дээр Хонконгт  бүртгэлтэй "Стандарт металс лимитэд" компаниар дамжуулан авч, гэрээний үнийн дүнгийн зөрүү гурван сая ам.долларыг завшсан гэх үндэслэлүүдээр шалгасан юм. Мөрдөн байцаалтын  шатанд  холбогдох хүмүүст танилцуулалгүй 20 мянган тонн ган бөмбөлгийн бэлдцийг "Эрдэнэт" үйлдвэрт нийлүүлсэн нь тогтоогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top