“Цогоо гуай”-н нэрээр олны танил болж, олон суваг хүлээн авах чадвараараа хөдөө, орон нутагт ажилладаг антеннуудаас давж гарсан “Д-Диш” хүлээн авагч хэрэглэгчдийг хохироож байна. Монгол Улс тоон системд шилжиж байгаатай холбогдуулан ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучин хүлээн авагч гэнэт ажиллахаа болих тухай зар цацаж эхэлсэн. Хүмүүс Шинэ жилийн баярын нэвтрүүлэг үзэх гээд тэрнээс нь өмнө хүлээн авагчаа солиод авах юмсан гээд ёстой л бөөн юм болж байна.
Ер нь заавал нэгдүгээр сарын 1-нд байхдаа яах вэ дээ. Хамгийн гол нь хүмүүс хот руу ирж, ирж чадахгүй нь захиулж, шинэ оноос урьтах гэж яарч байхад нь “Д-Диш” ТВ-гийнхэн хүлээн авагч дууссан болохоор одоо яв даа гэж тохуурхжээ.
Үүнээс болж олон хүн бухимдаж, яах учраа олохгүй байна гэж “Д-Диш”-ээ солиулах гэж хөдөөнөөс ирсэн танил маань ярилаа.

Сэтгэгдэл ( 4 )
энэ бол цэвэр луйвирдаж байгаа асуудал тэр Магнай энтэр нь хаагуур яваад байгаан энэнд хариуцлага тооцооч эхнээсээ нэг мөр юм хийгээч ахиж солих боло үнэгүй солих хэрэгтэй ийм шулаачдыг арилгах хэрэгтэй штэй даварч байнаа солихгүй бол гарахгүй гэсэн шахалтаар энэ луйвараа одоо болиочээ......
үнэгүй солиоч ээ? өндөр үнээр зарсан хар авдараа дахин сольж үнэтэй зараад байна. ШӨХТГ ажлаа хий....
tsagiig ni tulgah durtai ulsuud odoo yaay geheb deDVD gee uzeed l suuj dee
erthen solij baihgyi dee er ni tsoohon baihoo