Өчигдөр Ерөнхийлөгчийн зарилгаар салбартаа тэргүүлэн ажилласан олон хүний хөдөлмөрийг төр засаг үнэлж шагналын хур буулгасан. Харин ССАЖЯ нэгэн ахмад багшид шагнал андууран өгч гомдоосон байна. Тодруулбал улсад 40 жил ажилласан балетийн нэгэн ахмад багшийг "Алтан гадас" одонгоор шагнахаар боллоо хэмээн утсаар дуудсан аж. Ахмад багш шагналаа аваад явсаны дараахан яамны хүмүүс "Шагналаа андуураад өгчихсөн байна. Буцааж авна" гээд загнаж шагналаа буцаан авчээ. ССАЖЯ-ныхан Драмын театрын Б.Нармандахтай андуурсан аж. Түүний шавь нар нь эргээд яаманд хандсан боловч шинэ жилтэй хэмээн авч хэлэлцэх хүн олдохгүй байсан гэнэ. Балетийн ахмад багш Москвагийн балетийн академийг төгссөн 30 жил дуурийн театрт бүжиглэсэн мөн МУГЖ балетчин Д.Алтанхуягийн анхны багш нь юм байна.

Сэтгэгдэл ( 6 )
shine ue-n hoshin shog dr iim yum gardiishd
Яам нь ийм байгаа юм чинь ЗГ ийм байгаа. ЗГ ийм байгаа юм чинь . УИХ нь ийм байгаа. УИХ нь ийм байгаа юм чинь улс орон олон түмэн ийм байгаа. Нотлогдсоор байн бусуу. Эргүүновшнууд. Ийм эргүүнүүдээс хэзээ салах болдоо. Монголд монгол байна уу ???
2 hogiin bandid ogson toriin shagnaliig bas anduursan bailgui. Butsaaval taarna. Ter 2 lalariin hiisen yum gej yu bga yum
ene arai dendenee khariutslaggui gekhed
угаасаа чадвар муутай юмнууд байдаг шдээ
Hogiin yum...