Америкчууд iPhone-оо шинэчлэхэд 5,4 тэрбумыг жилдээ зарцуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 28

Өнгөрч буй онд iPhone-oo шинэчлэхэд америкчууд 5,4 тэрбум ам.доллар зарцуулсан тухай SellCell.com сайтын судалгаанаас үндэслэн MarketWatch мэдээлэв. Ердийнхөөр америкчууд өөрсдийн смартфонууд шинэчлэлд жилдээ 11 тэрбумын зарлага гаргадаг ажээ. Америкчуудын 23 хувь нь утсаа жилдээ шинэчилдэг.

ComScore мэдээлснээр, АНУ-ын смартфоны зах зээлийн 41 хувь нь Apple компанид ноогддог. Asymco компанийн дүгнэсний дагуу 2017 он гэхэд iPhone үйлдвэрлэгчийн зах зээлд эзлэх хувь нь 68 хүртэл өсөх ажээ.

Apple iPhone-ыг 2007 оноос эхлэн худалдсан ба эхний iPhone загвараас гадна 3g, 3gs, 4, 4S, 5, 5s, 5c загваруудыг шинээр гаргаад байна. iPhone 5s ба iPhone 5c загваруудыг энэ жилийн есдүгээр сард худалдаанд гаргасан ба эхний гурван өдөрт есөн сая утсыг худалджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top