Дуучин Бейонсе хүмүүнлэгийн үйлс бүтээдэг “Make-A-Wish Foundation” байгууллагын хүсэлтээр ясны хорт хавдартай 12 настай охины мөрөөдлийг биелүүлсэн байна. Энэ охинд амьд явах хугацаа тун бага үлдсэн бөгөөд тэрбээр хэзээ нэгэн цагт Бейонсетэй хамт бүжиглэхийг мөрөөддөг байсан гэнэ.
Хүнд өвчтэй охин ээжийнхээ хамтаар дуучин бүсгүйн тоглолтыг үзэхээр ирэх үед Бейонсе түүнийг тайзан дээр гаргаад хамт бүжиглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )