Ая зохиогч, хөгжимчин, бүжигчин, продюсер, дуучин гээд олон талын авъяастай дуучин Шакира их наргианч нэгэн бололтой. Тэрээр уйлж буй бяцхан хүүгийнхээ нүүрний хувирлыг дуурайж байгааг харуулсан эгдүүтэй зургийг түүний найз залуу Жерар Пике цахим хуудсандаа тавьжээ. Олон хүний эгдүүг хүргэсэн энэ зурган дээр бяцхан Милан яагаад уйлсан нь тодорхойгүй.
Алдарт хөлбөмбөгч Жерар Пике, дуучин Шакира нарын хүү Милан ирэх нэгдүгээр сард ой хүрэх юм. Одоогоор бяцхан Милан аавыгаа дуурайгаад хөлбөмбөгч болох уу эсвэл ээжийнх нь хэлдгээр “рок од” болох уу гэдгийг ярих эрт байгаа ч түүнд аль алиныг нь хийх ирээдүй нээлттэй байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )