Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Бизнес эрхлэгчдийн шинэ жилийн баярын цэнгүүн өнөөдөр болно.
17 дахь жилдээ явуулж буй ёслол МҮХАҮ танхимын үзэсгэлэнгийн их танхимд болох юм. Уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлахад оршдог бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуйн нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг юм.
Оны онцлох аж ахуйн нэгж, шилдэг бизнес эрхлэгчдийг шалгаруулах
“Entrepreneur-2013” арга хэмжээний номинациуд:
А. 2013 оны “Онцлох 10 аж ахуй нэгж”
Б. 2013 оны онцлох Entrepreneur /бизнес эрхлэгч/
В. Greenpreneur-2013

Сэтгэгдэл ( 0 )