Найз залуугийнхаа гарт харамсалтайгаар амь насаа алдсан 21 настай бүсгүйн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл түүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 33 настай Г.Алтанхүүд холбогдох хэрэг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжжээ.
Өмнө нь тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан юм.
Бүсгүйн биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт ГССҮТ-өөс гарсан дүгнэлтээс зөрж, гадны нөлөөгүй нас барсан гэж тодорхойлсон нь нийгэмд ихээхэн шуугиан тариад байсан билээ.
Тиймээс Ерөнхий прокурор Д.Дорлигжав энэхүү хэрэгтэй биечлэн танилцаж, УМБГ-ын дарга хурандаа н.Батсүх зэрэг холбогдох хүмүүсийг байлцуулан хэргийг нягтлан шалгахыг үүрэгдсэнээр ийн мөрдөн байцаалтанд шилжсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )
zov tuuniig tsaazaar avj turhen zuur zovooh bagadna buh nasaar in shorond tarchlaan zovooj nar uzuulelgui tarchlaaan alah heregtei emegtei huniig yaj zodson yag teren shig in neg nasaar in zodoj amsgaliin huraalgah heregtei
Элбэгдорж санаа зоволтгүй манай улс ямарч этгээдийг толгойг илдэг орон гээд байгаа