ОХУ-д халдага болж, 13 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 30

ОХУ-ын зүүн бүсийн Волгоград хотын галт тэрэгний зогсоолд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 50 гаруй хүн шархдаж, 13 хүн амиа алдсан хэрэг гарлаа. Энэ талаар тус улсын террозимтэй тэмцэх байгууллагаас "BBC" агентлагт мэдээлжээ. Албаныхны мэдээлж буйгаар бөмбөг дэлбэлэгч эмэгтэй хүн байсан бөгөөд аравдугаар сард автобус руу халдаж байсан сэжигтэн мөн байж магадгүй хэмээн таамаглаж буй аж. Эл хэрэг өнөөдөр орон нутгийн цагаар 12.45 цагийн үед болжээ. Дэлбэрэлт болсон Волгоград хот нь нийслэл Москвагаас 900 км зайтай ажээ.

Тус улсын Сочи хотод 2014 оны өвлийн олимп зохион байгуулагдахад ердөө зургаахан долоо хоног дутуу байгаа билээ. Ийм үед удаа дараа алан хядагчдын халдага болж, дэлбэрэлт гарч байгаа нь Олон улсын олимпын хорооныхны санааг зовоож буй аж. Тус улс хэдийгээр тамирчид болон зочдын аюулгүй байдлыг хангасан хэмээн мэдэгдсэн ч болзошгүй аюулд зайлшгүй хамгаалалт хийж чадахгүй байгаа нь итгэл алдах болжээ. Сүүлийн үед олимп болох гэж байгаатай холбогдуулан үндэстний цөөнх болох Хойд Кавказчууд эсэргүүцлээ хурцаар илэрхийлж, удаа дараа халдлага үйлдэх болсон билээ. Энэ удаагийн хэрэг ч мөн тэдэнтэй холбоотой байж магадгүй хэмээн Волгоград хотын цагдаагийн газраас мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top