“Монголын цахилгаан холбоо” ХК орлогоо давуулан биелүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 30

МХЕГ  “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн байна. “Монголын цахилгаан холбоо” ХК нь 10 гаруй тусгай зөвшөөрлийг эзэмшин “Олон улсын яриа”, “Суурин утас”,  “Интерет үйлчилгээ”, “Кабелийн телевиз” гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд нийт хувьцааны 54,67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг нь Бүгд Найрамдах Солонгос улсын  “Кореа Телеком” корпораци тус тус эзэмшиж байна. Тус холбоо нь ТӨХК-ийн 2012, 2013 гуравдугаар улирлын санхүүд хийсэн хяналт шалгалтаар 2012 онд 286,1 сая төгрөгийн үндсэн бус үйл ажиллагааны ашигтай ажиллаж, ашгийн төлөвлөгөөг 36,7 хувиар өсгөсөн байна. Мөн 2013 оны эхний хагас жилд 538,1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн төлөвлөгөөг 120,4 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Мөн шалгалтаар дараахь зөрчлүүд илэрсэн аж. Тухайлбал “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,  ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг мөрдөж ажиллаагүй, төсөвт төлөх төлбөр, хураамжийг бүрэн тооцож төсөвт төвлөрүүлээгүй гэсэн зөрчил дутагдал илрүүлсэн байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top