Манай улс Европын холбооны улсад мах экспортлох эрхтэй болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 30

Мал эмнэлэг, мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага хэрхэн хангагдаж байгаад  ХХААХҮ-ийн сайд, МХЕГ-ын даргын хамтарсан тушаалаар МХЕГ хяналт шалгалт хийжээ. Шалгалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа  “Хос далай”, “Тарст трейд”, “ЭМФ”, “Монгол фүүд”, “Хүнс комплекс”, “Хаан хүнс”, Дархан-Уул  аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Дархан мийт фүүдс”, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдмийт”  ХХК гэсэн аж ахуй нэгж байгууллагууд хамрагдсан байна.

Хяналт магадалгааны хүрээнд хамрагдсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилт 95 хувь, “Хүнсний тухай” хууль 90 хувь хэрэгжиж байгааг тогтоосон байна.

Мал нядлах, мах боловсруулж байгаа арван үйлдвэрт хяналт шалгалт хийсэний үндсэн дээр “Дархан мийт фүүдс” ХХК-ны мал, нядлах, мах боловсруулах үйлдвэрт “ААА” буюу Европын холбооны улсад мах экспортлох эрх мөн “Эрдмийт” ХХК-ны үйлдвэрт “АА” буюу дотоодын зах зээлд болон имтортлогч орны эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр тухайн оронд мах экспортлох эрх олгожээ. Мөн “ЭМФ” ХХК-ны үйлдвэрт “АА” буюу бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулах эрх олгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top