Нийслэл болон сум суурин газрын хүн амны ундны усны эх үүсвэрт шалгалт хийжээ. Шалгалтад манай улсын нийт 330 сумын 300 нь буюу 90,9 хувь нь хамрагдаж 830 ундны усны эх үүсвэр/худаг/ шалгагджээ. Шалгалтын дүнгийн нэгтгэлээр сумдын худгуудын ариутгал, халдавргүйжүүлэлт, цэвэрлэгээ хангалтгүй, хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс уг зөрчлүүдийг арилгах албан тоотыг мэргэжлийн байгууллагаас өгсөн бөгөөд худгийн хамгаалалтын бүсийг тухайн сумын Засаг даргын захирамжаар тогтоодог болохоор холбогдох чиг үүргийг өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )