Шинэ он гарахад нэгхэн хоног үлдлээ. Арвин их олз омог амжилт бүтээлээр дүүрэн 2013 оныг үдсэн иргэд 2014 он мөн адил амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэдэж шинэ оны анхны наранд хүслээ шивнэж, анхны нарыг хардаг уламжлалтай. Тэгвэл энэхүү нар харах ёслолыг МЗХ-оос зохион байгуулахаар болжээ.
2014 оны нэгдүгээр сарын 1-ний үүрийн 05.00 цагт МЗХ-оос Төмөр замын аялал жуулчлалын товчоотой хамтран шинэ оны анхны нар харах ёслол хийхээр болжээ. Ингэхдээ 108 хүний багтаамжтай галт тэрэг “Улаанбаатар” өртөөнөөс хөдөлж, 95 км явж “Хангай” өртөөнд очих юм байна.
Аяллын зорилго нь уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлж, шинэ оны анхны нарнаас энерги авах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Ug ni tsagaan saryn shiniin negnii ugluu l hardag ulamjlal bii baih...