"Монголын цахилгаан холбоо" ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай, нийт хувьцааны 54,67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40,0 хувийг Бүгд Найрамдах Солонгос улсын "Кореа Телеком" корпораци, 5,33 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод, гадаадын иргэд, байгууллага, холбоочид эзэмшиж байна. Тухайн компанийн үндсэн үйлчилгээний үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал олон улсын ярианы минут 12 хувиар, суурин утасны үйлчилгээний шинэ тавилт, интернэт үйлчилгээний цэгийн тоо, кабелийн телевизийн хэрэглэгчийн шинэ холболт буурчээ. Мөн кабел таслалт нэмэгдэж үйл ажиллагааны цар хүрээ, хэрэглэгчийн тоо сүүлийн жилүүдэд буурсаар байгаа нь орлогод шууд нөлөөлөх болсон байна. Үндсэн үйлчилгээний үзүүлэлтүүдийн бууралтыг авч үзвэл хэрэглэгчид өрсөлдөгч компаниудын дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг ихээр сонгох болсон, мөн тус компанид технологийн шинэчлэл хийх хөрөнгө оруулалт дутагдалтай байдлаас шалтгаалж байгаа аж.а

Сэтгэгдэл ( 1 )
Аргагүй шүү дээ манай төрийн байж байгааг харахгүй юу өрмыг нь хувийнханд өгчихсөн юм чинь хусамаас юу олдох вэ. Хөрөнгө оруулалтаа яаралтай хийх хэрэгтэй