2014 оны нэгдүгээр сарын 1-ний үүрийн 05.00 цагт МЗХ-ноос Төмөр замын аялал жуулчлалын товчоотой хамтран шинэ оны анхны нар харах ёслол хийхээр болжээ. Ингэхдээ 108 хүний багтаамжтай галт тэрэг “Улаанбаатар” өртөөнөөс хөдөлж, 95 км явж “Хангай” өртөөнд очих юм байна.
Аяллын зорилго нь уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлж, шинэ оны анхны нарнаас энерги авах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Энэ бол монгол сэтгэлгээ биш. Есvс Христын тєрсєн єдрийн нар харсан хvн яадаг юм бэ? Хараагvй хvмvvс нь vхдэг юм уу? Ийм мухар сvсэгээр явж болохгvй шvv дээ. Есvс Христын тєрсєн єдрийн нар харахаар шарын шашины бэлэгдэл болсон 108 / маанийн эрхний тоо/ хvний суудалтай галт тэргээр явна. Мєн ч холион бантан хутгаж байна даа. Ха ха ха