Өнөөдөр бүх машин чөлөөтэй зорчиж болно

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 01

НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг журамтай болсон. Энэхүү журам нь амралтын өдөр болон бүх нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд мөрдөгдөхгүй юм. Тиймээс 2014 оны нэгдүгээр сарын 1-н буюу өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин маргааш буюу нэгдүгээр  сарын 2-ноос эхлэн журам хэвээр үргэлжилнэ.


Баярын өдрүүдрээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас нийслэлийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлсэн төдийгүй, нийтийн тээвэр уртасгасан цагаар  ажиллах аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top