Манайхан Оросын “Зөнбилгийн тулаан”-ыг үзэх дуртай. 14 дэх удаагийн тэмцээний ялагчид Шинэ жилийн өмнөхөн тодорлоо.
Финалд үлдсэн шилдэг дөрвөөс "Болор гар"-ын эзнийг шалгаруулжээ. Мессежээр телевиз үзэгчдээс санал хураахад нийт 164 723 хүн оролцсон байна. Ингээд дүнг танилцуулъя.
1. Александр Шепс - 145 020 (88 %)
2. Мерилин Керро - 15 974 (9,7 %)
3. Екатерина Рыжикова - 2 720 (1,7 %)
4. Данис Глинштейн- 1 009 (0,6 %)
Ялагч Александр Шепс бол медиум, өөрөөр хэлбэл тэр үхэгсдийн ертөнцтэй харьцаж, хар дом хийдэг аж. 27 настай Шепс өмнө нь ди-жи, хөтлөгч, загвар өмсөгч зэрэг олон ажил хийж явжээ. Сонирхуулахад, тэрбээр өмнөх “Зөнбилгийн тулаан”-д оролцож байсан Илона Новосёловатай хайр сэтгэлийн холбоотой байв. Александр Шепс юм үзэхдээ Таро хөзөр, лаа, дүүжин ашигладаг юм байна.
Харин хоёрт орсон Мэрилин Керро бол Эстоны зөнбилэгч. Тэр өөрийгөө харанхуйн ертөнцтэй холбоотой гэдэг бөгөөд хутга, дотор гэдсээр мэргэлдэг аж.
Гуравдугаар байранд шалгарсан Екатерина Рыжикова өмнө нь зураач, дизайнер, найруулагчаар ажиллаж байсан. 52 настай Екатерина тэмцээнд орохдоо элдэв төрлийн шидэт хэрэгсэл ашигладаг.
Дөрөвдүгээр байранд орсон Данис Глинштейн мөн медиум. Тэрбээр талийгаач эмээгийнхээ хар алчуур, сахиусыг ашиглан, мэргэ төлөг тавьж, хүн үздэг аж.
Сэтгэгдэл ( 2 )
Uneheer sonirholtoi baisan. Uzeegui ni www.oko-kino.ru orood uzeerei