Эрүүлээр ингэж, турцгаая

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 31

“Тураах хоолны дэглэм” гэж бичээд “Google”-дэхээр олддог, уншихын төдийд л өлсмөөр хэцүүхэн дэг журмуудыг ээ. “Гоо сайхан үргэлж золиос шаарддаг” гэдэг үгийг хором тутамдаа бодсон ч толгой эргэж, ходоод өвдөх таагүй “золиос”-ыг бидний хэн нь ч хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор, одоо байгаадаа сэтгэл хангалуун боловч өмсөхөөр авсан бариу даашинзандаа, бас өөрийгөө бүх талаас нь гайхуулах боломж олддог шинэ жилийн үдэшлэгтээ зориулаад хэдхэн киллограм хасчих арга чарга хайж байгаа бүсгүйчүүддээ зориулаад энэ эрүүл, боломжийн дэглэмийг боловсрууллаа.


Өглөө, оройд биеийг сэргээж, хэрэгцээтэй шим тэжээлийг өгөх хөнгөн чанарын хүнснүүдийг, харин өдөр нь уураг, витаминыхаа хэрэгцээг хангах гол хоолоо идэх энэ дэглэмийн хамгийн чухал орц бол “амьд тараг”. “Амьд” хэмээн онцолж байгаа тараг нь хуурай бус үнээний сүүгээр бүрсэн цэвэр экологийн бүтээгдэхүүн юм. Тараг нь өег, кальциар баялаг учраас оролцогчдын өлсөх мэдрэмжийг дарж, ходоодонд хэрэгтэй бактериудыг үүсгэснээр хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг болохоор хүнийг илүүдэл жингээсээ салахад тусладаг гэдгийг бид эртнээс мэднэ.

Бүгдээрээ дэглэмтэйгээ танилцъя:

I өдөр
- Өглөө-“Амьд” тараг 300 мл, 1 ш алим
- Өдөр-Тахианы цээж мах 400 гр /давсгүй/, шинэ ногооны салат /амтлагчгүй/, улаан лоолийн шүүс
- Орой-“Амьд” тараг 500 мл, байцааны салат /амтлагчгүй/

II өдөр
- Өглөө- “Амьд” тараг 300 мл, овъёосны хоол /мюсли/ 150 гр
- Өдөр-Адууны чанасан мах 300 гр /давс, амтлагчгүй/, нимбэгний шүүстэй ус 250 мл
- Орой-“Амьд” тараг 500 мл, жимс 300 гр /гадил, усан үзэмнээс бусад/

III өдөр
- Өглөө-“Амьд” тараг 300 мл, зүссэн жимс 250 гр /гадил, усан үзэмнээс бусад/
- Өдөр чанасан өндөг 2ш, шинэ ногооны салат 200 гр
- Орой лимонтой ус, түүхий лууван 2 ш

IV өдөр
- Өглөө-“Амьд” тараг 300 мл, хар шоколад /2 ш жижиг дөрвөлжин/
- Өдөр-Агшаасан гурвалжин будаа 300 гр, түүхий лууван 1 ш, байцааны шүүс 250 мл
- Орой-Алим 3 ш

V өдөр
- Өглөө-“Амьд” тараг 300 мл, хар талх 2 зүсэм
- Өдөр-Үхрийн чанасан мах /өөхгүй, давсгүй, амтлагчгүй/ 200 гр, буцалсан ус
- Орой-Байцааны салат 250 гр, “Амьд” тараг 300 мл

VI өдөр
- Өглөө-“Амьд” тараг 300 мл, алим 1ш
- Өдөр-Чанасан загас 300 гр, томатны шүүс 250 мл
- Орой-Жимсний салат /гадил, усан үзэмнээс бусад/, “Амьд” тараг 500 гр

VII өдөр
-Өглөө-“Амьд” тараг 300 мл, алим 1 ш
- Өдөр-Чанасан төмс 200 гр, тахианы цээж мах 100 гр, буцалсан ус
- Орой-“Амьд” тараг 1 литр /бага, багаар ууна/

Дэглэмийг барьж, эрүүл аргаар турах боломжтой гэдгийг харуулахаар 5 зоригтой бүсгүй бидний 7 хоногийн хугацаатай “Амьд таргаар туръя” сошиал медиа реалити шоунд өнөөдрөөс оролцож байгаа. Эхний өдрийнхөө дэглэмийг бариад “Би өнөөдөр лав огт өлссөнгүй” хэмээн цоглог ярьцгаах 5 бүсгүй маань энэ хугацаанд давс, амтлагч, чихэр, гурил, гаазтай ундаа, нөөшилсөн бүтээгдэхүүнүүдээс эрс татгалзаж байгаа шүү.

Чамд амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asuult(182.160.48.175) 2025 оны 03 сарын 13

nasaaraa fitnesst yavna gej baihgui ee,yavahaa bolichihvol butsaj targalah uu

1  |  0
Tuya(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

ӨДӨР БҮР ХӨДӨЛГӨӨН. БАС ДАХИН ХӨДӨЛГӨӨН. БАС ДАХИАД ХӨДӨЛГӨӨН. ХӨДӨЛГӨӨНГҮЙГЭЭ Р ЗӨВХӨН ХООЛНЫ ЖОРООР ТУРНА ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ. НАСААРАА ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИАД АМЬДАРНА ГЭДЭГ ХЭЦҮҮ. ГЭХДЭЭ ЭРҮҮЛ ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛЛОХ ХЭРЭГТЭЙ. ХӨДӨЛГӨӨН, ЗӨВ ХООЛЛОЛТ 2-УУЛАА Л БАЙХ ХЭРЭГТЭЙ. МИНИЙ ХУВЬД ФИТНЕСЭЭР 5 САР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА. ОДОО 8 КГ-ЫГ ХАССАН. ЭНЭ ХУГАЦААНД ХООЛОО ИХЭЭР СОЙЖ, УЧИРГҮЙ ИХ ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРЬЖ ӨӨРИЙГӨӨ ЗОВООГООГҮЙ. ГЭХДЭЭ МЭДЭЭЖ ХЭТ ЦАДТАЛАА ХООЛЛОХ ХЭРЭГГҮЙ. ОРОЙД НЬ БАГА, ХӨНГӨН ЮМ ИД. МАХАН ХООЛЫГ ӨДӨРТ БОЛЖ ӨГВӨЛ 1 Л УДАА ИД. ЗАРИМ ӨДӨР МАХГҮЙ ХООЛЛОЖ СУР. ТЭГЭЭД БАС ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗҮЙЛ БОЛ СТРЕССТ ОРОХГҮЙ БАЙХ. СТЕРЕССЭЭС ӨӨРИЙГӨӨ ТЭР ДОР НЬ ЧӨЛӨӨЛЖ СУР. БОГИНО ХУГАЦААНД ИХ ЖИН ХАЯХ НЬ ЭРҮҮЛ БИШ ТУРАЛТ. САРД ДУНДЖААР 2 КГ ТУРАХАД Л ХАНГАЛТТАЙ. МАНАЙХАН ФИТНЕСТ ТУУШТАЙ ЯВДАГГҮЙ. ГАНЦХАН САР ЯВААД ДЭМИЙ ЮМ БАЙНА ГЭЭД ХАЯЧДАГ. БИД НАР ЧИНЬ ОДОО БАЙГАА ӨӨХ МАХАА ХУРААЖ ЦУГЛУУЛАХ ГЭЖ ӨЧНӨӨН ОЛОН ЖИЛ БОЛСОН ШҮҮ ДЭЭ. ТЭГВЭЛ ТУРАХАД Ч БАС ХУГАЦАА ШААРДАГДАНА. ӨӨРӨӨ ХИЧЭЭЖ ЧАДВАЛ ТУРАХ БОЛ ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ.

1  |  0
Top