Сербид хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн байж болзошгүй Монгол иргэнийг авчирлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 01

Серби Улсад амьдардаг танилынхаа урилгаар 2013 оны 9 дүгээр сард зорчсон манай улсын нэг иргэний талаар түүний ар гэрийнхэн нь хөдөлмөрийн мөлжлөгийн шинжтэй үйлдэлд өртсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг ГХЯ-нд ирүүлсэн аж. Тиймээс ГХЯ-ны Консулын газар, БНУУ-д суугаа ЭСЯ-нд чиглэл өгч, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран  ажилласны үр дүнд тус иргэнийг эх оронд нь эргүүлэн авчирсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top