Дөрвөн ихэрт нутгийнханы зүгээс хоёр өрөө байр, автомашин бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Сэлэнгэ аймгийн харьяат Э.Хандаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн нь манай улсын хувьд анхны тохиолдол болсон. Дөрвөн ихэр хүүхдийн гурав нь хүү, нэг нь охин билээ. Ихрүүдийн аав Ч.Баттулга өнгөрөгч оны хавар Хууль сахиулах их сургуулийг дүүргэж, ажил амьдралын гараагаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны хэсгийн төлөөлөгчөөр эхлүүлэн ажиллаж байгаа аж.
 Ч.Баттулга шинэ оны босгон дээр Мандал сумандаа очиход сумын удирдлагууд нь хүлээн авч уулзан баяр хүргэжээ. Ч.Баттулга өнгөрөгч сарын 31-ний өдөр Хэрх тосгонд очиж дөрвөн ихэр хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авсан юм байна. 

Тэгвэл Мандал суманд шинээр баригдсан байранд мөн хоёр өрөө байрыг барилга бариулсан компанийн зүгээс олгосон бол тус байрны иргэд 10 сая төгрөг цуглуулан ихрүүдэд авто машин авч өгөхөөр болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bobo(49.0.135.237) 2025 оны 03 сарын 13

unen yum boluu daa

1  |  0
ul itgegch(103.26.194.223) 2025 оны 03 сарын 13

Harj l baiy.olimpiin avarguud hurtel olon olon shagnaluudaa avch chadaagui yum daa

1  |  0
Top