Шинэ жилийн баяраар цагдаагийн байгууллагад 7240 дуудлага ирсэн байна. Үүнээс зам тээврийн осол 334, гэмт хэргийн шинж чанартай 38 дуудлага бүртгэгдсэн бол зам тээврийн16 осол бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл байна. Шинэ жил, цагаан сарын баяраар иргэд хоолны хордлогонд орсон гэх мэдээлэл нэлээд гардаг байсан. Харин энэ шинэ жилийн баяраар хоолны хордлогонд орсон гэсэн дуудлага бүртгэгдээгүй байна. Мөн Шинэ жилийн баяраар тэсэрч дэлбэрэх бодис буюу салютыг иргэд их хэмжээгээр хэрэглэдэг.
Өмнөх жилүүдэд салютнаас болж 59 хүн их, бага хэмжээгээр гэмтэж бэртээд байсан. Салютнаас болж зарим иргэд гар хөлөө тайруулж байсан бол энэ жил салютын талаар цагдаагийн байгууллагад нэг ч дуудлага иргээгүй байна.
Харин арванхоёрдугаар сарын 31-нд хулгайн гэмт хэрэг зургаа бүртгэгдсэн байна. Энэхүү бүртгэгдсэн хулгайн хэрэг нь голдуу гэр хороололын эзэнгүй айл өрхөөс хулгай хийх мөн автомашинтай холбоотой хулгайн хэрэг бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн сарын 31-нд найман танхайн гэмт хэрэг гарсан байна. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд шилэн лангуу хагалж зөрчил гаргасан 27 настай иргэнийг шалгаж байна. Үүнээс гадна 33 настай залуу Сонгинохайрхан дүүргийн X хороонд байрлах дэлгүүрийн гадаа 27 настай эрэгтэй зодож танхайрсан байна. Мөн хоёр залуу бүлэглэн бусдыг зодож хавиргыг нь хугалж танхайрсан гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хэдийгээр ес эхлэсэн ч гэсэн ойрын өдрүүдэд цаг агаар харьцангуй дулаан байгаа. Гэсэн ч баярын өдрүүдэд нэг хүн осгож нас барсан байна. Тухайн хэрэг нь Сүхбаатар дүүргийн XVIII хороонд эзэнгүй байшин дотор хүн нас барсан байна гэсэн иргэдээс ирсэн мэдээлэлийн дагуу очиж шалгахад тус хорооны иргэн 37 настай эрэгтэй Б гэгч осгож нас барсаныг шалгаж байна. Өнөөдрөөс эхлээд ихэнхи нутгаар цаг агаар хүйтэрх тул ард иргэдийг болгоомжтой байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )