Фэйсбүүк, твиттер, блог хөтөлж байгаа мянга мянган хүмүүс бол бусадтай мэдсэнээ хуваалцаж, танин мэдүүлж нийгэмдээ гэрэл гэгээ нэмэгчид гэдгийг тодотгосон номинациуд “Online Media Awards 2013” –д байсан билээ. Тухайлбал, “Оны шилдэг жиргээч” номинаци байна. Олон нийтийн сонирхолыг ихээр татаж байсан энэхүү номинацид 800 гаруй жиргээч нэр дэвшсэнээс эхний шатны шалгаруулалтын төгсгөлд Б.Цогтгэрэл, А.Урангоо, Танхай эмээ нар хамгийн олон санал авч үлдсэн юм. Харин “Online media awards” ёслолын ажиллагааны үеэр хуран чуулсан 200 гаруй зочид "Оны шилдэг жиргээч"-ийг мессэжээр санал өгч шалгаруулахад, Танхай эмээ тодорсон юм.
Бүхий л сэдвээр үзэл бодлоо шулуухан илэрхийлдэг, улстөрчдийн уран гоё үгс үйлдлийн зөрүүг шударга хэлдэг, бичдэг Танхай эмээ гэж ер нь хэн бэ. Энэ содон нэрний ард хэн байна вэ гэдгийг мэдэхийг хүсдэг олон хүн байдаг. Тиймээс ч "Оны шилдэг жиргээч"-ээр тодорсон Танхай эмээгийн шагналыг авахаар Артгаа, Аанхаа, Билгүүн, Наранзун нарын зургаан залууг тайзнаа гарч ирэхэд хүмүүс ихэд хүмүүс өөр өөрсдийн өнцгөөс харж, “Танхай эмээ гэдэг нь эдгээр залуус байж, эсвэл эмээ тэднийг өмнөөсөө явуулж” гэхчлэн ярьж байсан юм.
За ямартай ч Танхай эмээ “ Оны шилдэг жиргээч"-ийн шагналаа авсан. Танхай эмээгийн шагналыг “SKYTEL” групп ивээн тэтгэж хамгийн сүүлийн үеийн гар утсыг бэлэглэсэн юм. Харин Танхай эмээг төлөөлөн шагнал авч байна хэмээн хэлсэн залуус шагналаа ДАШТ-ний Хүрэл медалийн эзэн Г.Мандахнарангийн амжилтыг үнэлэн, түүнд бэлэглэсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )
gishuudiin aldaag bish toriin togtoltsoonii aldaag olmoor.Miniii bodloor jalga dovnoosoo ner devshuulsen songuuli bolj bj l tor zov humuusiin gart ochno.Namaas ner devshsen hun toirgoo bish namaa bodoj yvah ni todorhoi
mongoloor setgedeg tanhai emee metiin zaluus mongoliig gadaad duuraisan parlamentaas salgaj itgelt baynii mongol uhaanaar oson devjih tsoohon mongolchuuddaa nam dagahgui ys hayhgui ih baga tamhimtai bolgohiig bodoj bgaa gedegt itgej bnNutgiin ylgaa ystanii ylgaan deer namiin ylgaa nemegdheer mongol uragsh 1ch alhahgui ni todorhoi
mundag bna shvv