С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг нар 10 мянган ам.доллараар шагнуулах болзол хангалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос оны эхний өдөр энэхүү мэдэгдлийг гаргажээ.

Лондонгийн олимпиос хойш 2016 оны олимпийн эрхийн оноо цуглуулан өнөөдрийг хүртэл чансааг тэргүүлэн буй 14 жүдочийг урамшуулахаар болжээ.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн шилдгүүд 10 мянган ам.доллараар шагнахаар болжээ. Эрэгтэйчүүдийн 66кг-д 1830 оноогоор дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Төмөрхүлэг, 73кг-ын нэгдүгээрт бичигдсэн С.Ням-Очир нар энэхүү болзлыг хангаж байна.

Дэлхийн аварга М.Уранцэцэг хоёрдугаарт, олимпийн аварга Н.Түвшинбаяр чансааны арваннэгдүгээрт бичигдэж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top