Өнгөрсөн Мягмар гарагт буюу 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороо буюу ЗЦГ-н орчимд байдаг дулааны худагт гал гарчээ. Тус галд хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүн өртөж нас барсан байна. Харин талийгаачтай хамт галд өртсөн оршин суух тодорхой хаяггүй 34 настай, эрэгтэй иргэн Б-г цагдаагийн дэд ахлагч М.Сундуйжав гаргаж амь насыг нь аварчээ. Одоогийн байдлаар СБД-ийн цагдаагийн1-р хэлтэст тус хэргийг шалгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )