Оюутан залуусын хамгийн их цаг хугацаагаа өнгөрүүлдэг газар өмнө нь, номын сан байсан бол өдгөө “шөнийн цэнгээний газар” хэмээх сүржин нэр, хар балагтай газар болон хувирчээ. Хаана хууль зөрчигдөж, зодоон цохион,буу шийдэм болж байна вэ? зөвхөн бааранд л болж байна.
Энэ удаа бид Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг “NEW MASS” хэмээх авилгалд өртсөн, хуулийг гууль болгосон газрын шударга бус үйлдлийг дэлгэж байна. Гашуун үнэн гэвэл: Гял цял шил толиор хүрээлэгдсэн энэ клубэд арван жилийн сургуулиа ч төгсөж амжаагүй аавын хөвгүүд, ээжийн охид хар ус балган,утаат хорыг баагиулан үдшийг өнгөрүүлж байна. Хуулиндаа, 21-ээс доош насныханд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй хэмээн заасан байдаг.
Тэгвэл “NEW MASS”-д Монгол улсын хууль үйлчилдэггүй нь даанч харамсалтай. Энэхүү клуб нь хэд хэдэн баар, ресторан, караоке ажиллуулдаг Бороо гэх эрхмийнх гэнэ. Онцлог нь Бороогийн ажлуулдаг бүх газрууд Монгол улсын хуулийг дагаж, мөрддөггүйгээрээ алдартай. Уусан архиндаа хөлчүүрхсэн залуус, хоорондоо зодолдож, бие биенээ хутгалж гэмтээж байна. Мөнгө л олж байвал, хэн? Юу? худалдаж авч байгаа нь тус баарныханд огт хамаагүй.
Зоосны нүхээр хорвоог таньсан “NEW MASS”-ынхан дүүргийнхээ засаг даргын амыг “бат” тагласан...Энд дарж цааш үзнэ үү

Сэтгэгдэл ( 0 )