2015 онд манай улсын хүн ам гурван саяд хүрнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 03

Монгол Улсын хүн амын өндөр төрөлтийн үе нь 1970-1980 он байсан аж. Энэ үед жилдээ дунджаар 60 мянгаас дээш хүүхэд мэндэлдэг байжээ. Харин зах зээлд шилжих  үеэс энэ тоо 40 мянга хүртлээ буурсан байна. Тэгээд 2006 оноос аажим өссөн ч жилдээ төрөх хүүхдийн тоо 70 мянга хүрдэггүй байж.  Харин сүүлийн хоёр жилд 70 мянга гараад 80 мянга шахам хүүхэд жилдээ мэндэлж байгаа аж. Хүн амын цэвэр өсөлт жилдээ 60 мянга байх энэ түвшингээ цаашид хадгалбал 2015 онд Монгол Улсын хүн ам гурван сая хүрнэ гэсэн тооцоо судалгааг мэргэжлийн байгууллага гаргажээ.  Одоогийн байдлаар сар­даа 6000 орчим хүүхэд төрж байгаа юм байна. Тиймээс Монгол улсын хүн ам  2015 оны хоёрдугаар улиралд гурван сая болно гэж тооцож байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(101.117.0.91) 2025 оны 03 сарын 13

Chadahuu? Hed hedeeree odort end tend uhsen duuldah yum.zuurdaar ovchnoor geed ochnoon hun nas barj baigaag tootsoj uzsen uu

1  |  0
Top