Монголын цахим медиагийн дийлдэшгүй арми цугласан “Online Media Awards 2013”

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 03

Цахим мэдээллийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах “Online media awards-2013” ёслол амжиллтай болсон билээ. Монголын хэвлэл мэдээллийн салбарын 100 жилийн түүхтэй их айлд отгон гишүүн нь болж мэндэлсэн цахим сэтгүүлзүйнхэн өөрсдийн шилдгүүдээ тодруулсан юм.

Тус арга хэмжээг Монголын Мэдээллийн Сайтын Ассоциаци зохион байгуулсан бөгөөд анх удаа болж буй энэ баяраар тун сонирхолтой байдлаар шилдгүүдээ шалгаруулсан нь олны анхаарлыг татаж байв.

Шалгаруулалт хоёр шаттайгаар явагдсан. Эхний шатанд интернет орчинд нэвтрэх боломжтой хүн бүр өөрсдийн фэйсбүүк, твиттер хаягаар нэр дэвшигчдэд саналаа өгч номинаци тус бүрээс шилдэг гурвыг тодруулсан бол сүүлийн шатыг ёслолын арга хэмжээнд уригдсан зочид ил тодоор шалгаруулсан юм.

Танхимд байсан 200 зочин бүртгэгдсэн утасны дугаараа давхардахгүй саналаа өгч өөрсдийн мэдээлэл авдаг сайт болоод дэмждэг, дагадаг твиттерчдээ дэмжсэн. Шалгаруулалт шударга болж буйг тайзан дээр байрлуулсан дэлгэцээр дамжуулан харуулсан.


Нийт 11 номинаци шалгаруулснаас:

- Оны шилдэг сайт- Gogo.mn

- Оны шилдэг нийтлэлийн бодлоготой сайт- Chuhal.mn

- Дебьют сайт- Paparatsi.mn

- Оны Шилдэг төрөлжсөн сайт- Goolingoo.mn

- Оны Шилдэг орон нутгийн сайт- Khuvsgulnews.mn

- Оны Шилдэг төрийн байгууллагын сайт- ulaanbaatar.mn

- Оны Шилдэг блог- Anime.blog.gogo.mn

- Оны Шилдэг жиргээч – Танхай эмээ

- Оны Шилдэг facebook page&group – Sweet kitchen group

- Youtube Хамгийн их үзсэн видео С. Жавхлан Эрдэнэчимэг  “Хар хархан харц”

- Сайтаар хамгийн их бичигдсэн хүн- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тодорсон.

Ингээд тус арга хэмжээг доорх бичлэгиээр бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top